AI харилцагчийн үйлчилгээ

Танай харилцагчдад 24/7 монголоор хариулна.

Утас, Telegram, Viber, Messenger — нэг AI туслах. Давтагддаг асуултыг Hollo авч, ажилтнууд тань хүн хэрэгтэй ажилдаа анхаарна.

Бөмбөрцөг дээр дараад шууд яриад үз — бүртгэл хэрэггүй.

Демо хүсэх

Ажилтны цагийн ихэнх нь нэг л асуултад

60–60

хувь нь давтагддаг энгийн асуулт: «ажлын цаг хэд вэ», «хаяг хаана вэ», «яаж бүртгүүлэх вэ».

Оройн цаг, амралтын өдөр

Хэн ч хариулахгүй — харилцагч хүлээгээд л үлдэнэ.

Ачааллын оргил

Дуудлага хүлээлгэнд орж, харилцагч тасалдаг.

Шинэ ажилтан

Сургахад 2–4 долоо хоног.

Нэг мэдлэг — бүх суваг

Нэг удаа тохируулахад хаанаас ч ижил хариулт өгнө.

УтасTelegramViberMessengerВэб чат

Хэрхэн ажилладаг вэ

  1. 01

    Баримтаа өгнө

    PDF, Word, вэб хуудас, гарын авлагын зураг — байгаагаараа.

  2. 02

    Админ шалгаж батална

    Систем асуулт-хариулт болгож задална. Батлагдаагүй мэдээлэл харилцагч руу гарахгүй.

  3. 03

    Hollo хариулна

    Утсаар ярьж, чатаар бичиж, захиалга шалгах зэрэг жинхэнэ үйлдэл хийнэ.

  4. 04

    Чадахгүйг хүн авна

    Операторт шилжүүлж, хариулж чадаагүй асуултаа дараалалд оруулна — дараагийн удаа өөрөө хариулна.

Ярихаас илүүг хийнэ

→ order_status(«A-1042»)

Жинхэнэ үйлдэл

Танай системд холбогдож захиалгын төлөв, үлдэгдэл шалгах, өргөдөл бүртгэх.

🔒 Регистр🔒 Карт 4 орон🔒 Гүйлгээ

Харилцагчийг таних

Нууцлал шаардсан үйлчилгээнд алхам алхмаар танина — доод түвшин дээд түвшний мэдээллийг задруулахгүй.

Hollo → Хүн

Хүн рүү шилжүүлэх

Оператор компьютерийн дэлгэцээсээ шууд ярианд нэгдэнэ — тусдаа утас хэрэггүй.

Админ консол

Мэдлэгийн сан, дуудлагын бичлэг, тайлан, AI-ийн хэлдэг өгүүлбэр бүрийг өөрөө засна.

AI бүхнийг мэднэ гэж бид хэлэхгүй

  • Мэдэхгүйгээ таамаглахгүй

    Мэдлэгийн сандаа байхгүй бол ажилтанд шилжүүлнэ.

  • Танай өгөгдөл тусдаа

    Компани бүр тусдаа суурилуулалт, тусдаа өгөгдлийн сантай.

  • Хяналт танд

    Шинэ хариулт админ баталсны дараа л ажиллана.

Ирэх сард шинэ салбар хаана нээгдэх вэ?
Уучлаарай, энэ талаар надад баталгаатай мэдээлэл алга. Ажилтантай холбоё.

Хэрхэн эхлэх вэ

  1. 1

    Танилцах уулзалт

    Ямар асуулт их ирдгийг ярилцана

  2. 2

    Материал

    3–7 хоног

  3. 3

    Тохиргоо

    7–14 хоног

  4. 4

    Туршилт

    3–5 хоног, танай ажилтнууд өөрсдөө

  5. 5

    Нээлт

    Харилцагчид руу

Түгээмэл асуулт

Манай мэдээлэл хаана хадгалагдах вэ?+

Компани бүр тусдаа суурилуулалт, тусдаа өгөгдлийн сантай. Өөр компанийн мэдээлэлтэй холилдохгүй.

Буруу хариулвал яах вэ?+

Мэдлэгийн сандаа байхгүй бол таамаглахгүй — операторт шилжүүлнэ. Админ хариултыг засаж, устгаж болно. Шинэ хариулт батлагдсаны дараа л ажиллана.

Хүнтэй ярих боломжтой юу?+

Тийм, хүссэн үедээ. Hollo өөрөө ч шилжүүлнэ.

Ажилтнууд маань ажлаа алдах уу?+

Давтагдсан асуултыг Hollo авч, ажилтнууд илүү үнэ цэнэтэй ажил хийнэ. Ихэнх компанид ачаалал буурдаг болохоос орон тоо хасдаггүй.

Хэр хурдан хариулдаг вэ?+

Хүнтэй ярьж байгаа шиг — хариулт хэдэн секундэд эхэлнэ.

Бид өөрсдөө өөрчилж чадах уу?+

Тийм. Мэдлэгийн сан, мэндчилгээ, AI-ийн хэлдэг бүх текстийг админ консолоос засна. Программистын тусламж шаардахгүй.

Хэдэн хүн зэрэг ярьж чадах вэ?+

Одоогийн тохиргоогоор ойролцоогоор 50 зэрэг дуудлага. Түүнээс их бол урьдчилж хэлээрэй — тохируулна.

Үнэ хэд вэ?+

Суваг, дуудлагын хэмжээ, холболтоос хамаарна. Маягт бөглөвөл танай нөхцөлд тохирсон санал гаргаж өгье.

Танай компанид Hollo хэрэгтэй юу?

Мэдээллээ үлдээгээрэй — бид холбогдож, танай асуултаар туршилт бэлдье.